Sunday, October 20, 2013

Гадаадын хөрөнгө оруулалт буурсан бодит шалтгаанууд



Яагаад гадаадын хөрөнгө оруулалт буурах болов.
1-рт: Төр засгийн алдаатай хуумгай гаргасан бодлого шийдвэр хэсэгхэн хугацааны дараа өөрсдийн толгой дээр бууж байна. Урт нэртэй гэх хууль болон Стратегийн гэх тодотголтой хууль гаргаж өөрсдийн аягатай хоолруугаа шороо хийх юм. Манай хэлэнд долоо хэмжиж нэг огтол гэсэн үг байдаг үүнийг манай бодлого боловсруулагчид маань эсрэгээр нь хийх юм. Гадаадын хөрөнгө оруулалтыгг бууруулж зогсоосон дээрх хоёр хуулиа нарийн сайн боловсруулж батласан бол өдийд ийм зүйл болохгүй байсан.
2-рт: өмнөх засгийн үед Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулж байсан ГХОГХА гэх бүхэл бүтэн агентлаг байсныг Харин төр засаг солигдоод ГХОГХА маань татан буугдаад Эдийн засгийн хөгжлийн яамны ГХОЗБГ гэсэн гоё нэртэй ажил нь тааруу ЭЗХЯамны хуулийн хэлтсийн утсан хүүхэлдэй болсон. ЭЗХЯ-ны хуулийн хэлтэс ГХО компанийг шалгаад тэнцэхгүй бол ГХОКомпани байгуулж чадахгүй гэсэн үг.
3-рт: Манай оронд гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулалахад цаг хугацаа алддаг.  Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад уул уурхай, барилга зам гэсэн улиралын чанартай салбарт ихээхэн орж ирдэг. Иймээс ААН байгуулах хугацаа нь урт байдгаас мөн байгуулагдах эсэх нь тодорхой бус байхад хөрөнгө оруулах гадаад нөхөр байхгүй л болов уу. ГХОтай компани байгуулах үйл явцыг авч үзье
1.      Оноосон нэрний баталгаажуулалт хийнэ /1 хоног/
2.      Гэрээ дүрмээ боловсруулна./1-2 хоног гэхдээ хэд ч хонож болно/
3.      Гэрээ дүрмээ нотариатоор батлуулна. /удахгүй биз дээ/
4.      Хөрөнгө оруулах чадвартай гэх банкны тодоройлолт өөрийн улсаасаа авна.
5.      Монгол улсын банкинд мөнгөө байршуулна
6.      Төсөл бичнэ. /1-5 хоног/
7.      Эдгээр материалаа бүрдүүлээд ГХОЗБГазарт өгнө дөө.
8.  Таны материал ямарч алдаа мадаггүй болсон бол 14 хоногын дараа тушаал, сетификат гээч зүйл гарна.
9.      Тэгээд дуусаагүй ээ
10. УБЕГ-ХЭБГазарт дээр бүрдүүлсэн материал дээрээ ЭЗХЯ төрийн нарийн бичгийн тушаал, ГХОЗБГазраас олгосон сертифкатаа хоёроо хуулбарлааад өгнө.
11.  Мөн ямарч илүү дутуу зүйлгүй бол ажлын 3-5 хоногт улсын бүртгэлээс гэрчилгээ нь гарна.
12.  Гэрчилгээ гарсаны дараа та компаний тамгаа хийлгэнэ дээ
13. Бас дуусаагүй байнаа харъяа татварын хэлтэстээ очиж гэрчилгээгээ хуулбарлаж өгнө.
14.  Одоо л та Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй ГХО-тай компанитай боллоо.
Гэхдээ дээрх хоног өдрүүд бол одоо мөрдөгдөж байгаа журам дахь хамгийн бага хугацаа шүү. Хэрэв таны материал дутуу байвал мөн ЭЗХЯ төрийн нарийн бичиг болон ГХОЗБГ-ын дарга 2 гадаадад томилолтой болон ажил дээрээ байхгүй бол хэдэн хоног сар жил болохыг хэнч мэдэхгүй шүү.
Үргэлжлэл бий......................
"Хөрөнгө оруулалтын" тухай Шинэ хууль  2013,11,01 хэрэгжиж эхлэнэ, хэрхэн өөрчлөгдөхийг мэдээчихээд үргэлжлүүлээ бичнэ

No comments:

Post a Comment